
Сонирхогчдын улсын аваргууд тодорлоо
Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-19-ний өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо боллоо. Дөрөв дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнийг Монголын даамын холбоо, Нийслэлийн даамын холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран зохион байгуулсан юм. Тэмцээнд 15 аймаг, нийслэлийн 7 дүүргийн эрэгтэй 148, эмэгтэй 46 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд оролцогчдыг цол зэргээр нь ангилбал дэд мастер […]











