Чөлөөт бөх: Чансааны оноо олгох систем өөрчлөгдлөө
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо техникийн зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаад дэлхийн чансааг олгох шинэчлэгдсэн журам баталлаа. Дэлхийн чансааг тэргүүлсэн эхний дөрвөн бөх жиндээ олимп болон ДАШТ-д хэсэг толгойлно. Чансааны оноо олгох цуврал тэмцээнд жин тус бүрд хэдэн бөх барилдахаас шалтгаалж, оноо өгөх юм. Тодруулбал, 10-аас бага бөх барилдсан жинд түрүүлвэл зургаа, 11-20 бөхтэй байсан бол найм, 20-иос дээш бөх барилдсан жинд түрүүлвэл 10 оноо өгнө. Чансааны оноог […]